Нягтлан Бодох Бүртгэлийн хичээлийн лекц

БЭЗН 1-4 курсийн НББ-ийн хичээлүүд

Мөнгө санхүүгийн үндэс

 Лекц №1

Мөнгөний гарал үүсэл

        Мөнгөний гарал үүслийн хувьд хүй нэгдлийн байгууллага задран унахын өмнөөс эхлэн үүссэн гэж судлаачид үздэг. Учир нь тэр үед хүмүүс омог, отог аймгаараа сүрэглэн амьдарч, ямар нэгэн байдлаар хийж бүтээсэн зүлйсийг өөр өөрийхөө бүлэг дотроо хуваан хүртдэг,хэрэглэж ашигладаг байснаа чадал тэнхээтэй, ухаалаг овсгоо самбаатай зарим нь аажимдаа омог отгоосоо гэр үүсгэх эхлэл тавигдаж,  эхийн эрхт ёс давамгайлж байснаа эцгийн эрхт ёс тогтох байдалруу шилжсэн гэдэг. Тийм нөхцөлд хэн нэгнийх нь хийж бүтээсэн ямар нэгэн зүйл нь өөр бусдын хэрэгцээнд тохиолдлын байдлаар хэрэглэгдэж ашиглагдах болсон болов уу гэж үздэг.  Тухайлбал хэн нэгэн хүн ямар нэгэн ургамал, навч, хальс, холтос зэргийн ашиглан нарны халхавч хийснийг нь өөр нэг хүн хулсыг ашиглаж бүтээсэн улавчаараа сольж аваад хэрэглэх эхлэл тавигдсанаар бүтээгдэхүүн бараа гэсэн ойлголт бий болгоход хүргэжээ. Гэтэл өнөөгийн нөхцөлд бид бүтээгдэхүүн бааа гэдэг нь нэг зүйлүү эсвэл өөр өөр зүйлүү гэдэг асуудла тулгарсаар байгаа билээ. Тэгэхлээр бүтээгдэхүүн бараа гэдэг нь ямар утга учиртай болохыг авч үзье. Аливаа зүйлд хүний гар хүч, хөдөлмөр шингээгүй л бол түүнийг бүтээгдэхүүн гэж үзэх учиргүй. Тухайлбал байгалийн зохицлоор бүтээгдсэн өвс ургамалаар тэжээгдэж, усыг нь ууж байгаагийн үр дүнд малын дэлэнд нь тогтож хуримтлагдсан уураг, сүү мэтийн зүйл тэндээ байхдаа бүтээгдэхүүн болохгүй. Тэр нь хүний гар хүрч биеийн хүчнийх нь болон оюуных нь хөдөлмөр шингэсэн үед л бүтээгдэхүүн болж чаддаг. Тэгвэл бараа гэдэг нь  юу вэ? Бүтээгдэхүүн бараа мөн үү гэвэл биш юм аа. Учир нь хэн нэгэн хүн юм уу, гэр бүлийн гишүд нь зөвхөн өөртөө юм уу, өөрсөддөө зориулан үйлдвэрлэж бүтээсэн зүйл, хийсэн ажил, элдэв үйлчилгээнийхээ төлөө өртгийн мөнгөн илэрхийлэл болох үнэ хөлс өөсдөөсөө нэхдэггүй шүү дээ. Учир нь юу гэвэл мал юмуу ямар нэгэн амьтан өвс идэж, ус уухснийхаа төлөө үнэ төлөхгүй. Тэгвэл хүн ч үүнтэй төстэй байдлаар байгалийн бүтээгдэхүүн болох урсгал уснаас уусныхаа төлөө юмуу, жим стүүж идэснийхээ төлөө үнэ төхөхгүй. Тэгэхлээр бараа гэдэг нь хэн нэгэн хүнд, аль нэг аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэсэн аливаа бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил үйлчилгээ нь  зохих өртөгтэй болж өөр хүний буюу аж ахуйн нэгж байгууллагын, тухайлбал бусдын ерөнхийдөө нийгмийн хэгэрцээг хангаж, мэдэлд нь шилждэг гэж хэлж болно. Тэгэхлээр зах зээлийн эдийн засгийн харилцааны  нөхцөл дэх бараа нь хэн нэгэн хүн юмуу хуулийн этгээд бусдын тусын тулд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, гүйцэтгэж байгаа ажил, үзүүлж буй үйлчилгээ нь биет хэлбэрээр хэлбэржинж эсвэл биет бусаар өртгийн мөнгөн илэрхийлэл болох зохих үнээр худалдаж боловсруулагдана. Гэхдээ бараа хэний ч нүдний өмнө ямар нэгэн байдлаар харагдаж байвал түүнийг биет зүйл, харин дуу дуулах, хөгжим эгшиглүүлэх, үлгэр домог хайлах, хошин шог тоглох зэрэн оюун ухааных нь үй түмэн үйлдэл нь хэн нэгний буюу хэсэг бүлэг хүний гол төлөв аливаа ажил үйлсийн үр дүнд хэрэгжин гүйцэтгэхэд үйл ажиллагаагаараа нийтийн хүртээл болж байгаг боловч тухайн аль ч үйлдэлд нь биежсэн байдалтай бодтит зүйл шууд болж үзэгдэхгүй учир тэдгээрийн биет бус зүйлс гэж үзэж болох талтай. Ер нь зах зээлийн, эдийн засгийн харилцааны нөхцөлд хэн нэгэх хүний гар хүч, хөдөлмөр нь шингэсэн зүйл, юм бүхнийг бүтээгдэхүүн хэмээн нэрлэж болно. Жишээ нь УИХ-н 2002 онд батлагдсан Монгол Улсын төсвийн байгуулагын удирдлага санхүүжүүлэлтийн тухай хуульд төсвийн байгууллагын ажилчдын хийж гйүцэтгэсэн ажил үйлс бүхэн бүтээгдэхүүн гэж үзэж,  цалин хөлс урамшуулалтай нь зохицуулан хэрэгжүүлэх боломжтой болгосноор төсвийн аль ч байгууллагын үйл ажиллагааг, хамтын хүчээр хйиж гүйцэтгэсэн бүх ажил бүтээгдэхүүн гэж нэрлэгдэх болсон.

Тэгэхээр бүтээгдэхүүн бараа гэдэг нь юу болох нь тдорхой учир хүй нэгдэл задрах тэр үед  хүмүүс өөрөсдийнхөө хийж бүтээсэн зүйлсээ санамсаргүй болон тохиолдлын байдлаар солилцож байсан болох талтай юм. Тэр үеийн хүмүүсийн хооронд санамсаргүй тохиолдлын шугмаар солилцогдож байсан зүйлс нь бүтээгдэхүүн эсвэл барааны аль нь бол гэсэн асуулт гарах нээ. Тэр үеийн хүмүүсийн хөдөлмөр шингэж байсан тул яах аргагүй бүтээгдэхүүн байх нь. Чухамдаа эдгээр солилцогдож байсан бүтээгдэхүүний өртөг нь хоорондоо тэнцэж байх ёстой болох нь.

Тэгвэл өртөг гэж юу вэ гэсэн ойлголт гарч ирж байна. Бид тэгэхээр өртөг гэдэг бол зардал шүү дэг хариулна. Гэтэл тийм биш юм. Өртөг дотроо хэрэгцээний өртөг болон өртөг гэж ялгагддаг. Орчлон хорвоо дээр байгаа бүх юмс хэрэгцээний өртөгтэй Тухайлбал: Агаар хүний нүдэнд харагдахгүй мөртлөө аливаа амьтай бүхинйи оршин тогтнохын үндэс бологч зүйл агаар жирийн байгаа үедээ ямарч өртөггүй мөртөө савлачихвал өртөгтэй болно. Ер нь аливаа зүйлд хүний хөдөлмөр шингвэл өртөгтэй болж байна. Өртөгтэй болвол түүнийг худалдана. Үүний нэгэн адилаар байгалийн бүх л төрлийн баялаг хэрэв хүний оюун ухаа нь зориулагдаж, гар нь хүрч, хөдөлмөр нь шингвэл өртөгтэй болж хувиран бүтээгдэхүүн хэмээн ойлгогдоно. Тэгэхээр өртөг гэдэг нь аливаа хөдөлмөр шингэсэн зардлын цогц нийлбэр юм.

Хүний хөдөлмөрийг биежсэн буюу өнгөрсөн мөн амьд хөдөлмөр гэж ангилж болох юм. Хүний биежсэн хөдөлмөр нь нэгэнт бий болоод бүтээдсэн зүйлсийн өртөгт шигээгдсэн байдаг бол амьд хөдөлиөр нь тухайн үед бүтээгдэж байгаа юмс үзэгдэлийн өртөгт шингээгддэг онцлогтой. Жишээ нь: тариаланчидын бүтээгдэхүүний өртгийн хувьд тэдний хэрэглэж байгаа үр тариа, шатахуун, сэлбэг, үндсэн хөрөнгийн элэгдэл зэрэг зардал нь биежсэн хөдөлмөр гэгдэж шинээр бий болох бүтээгдэхүүний өртөгт нь шингээгдхээс гадна өөрөсдийнх нь цалин хөлс түүний шимтгэл зэрэг нь амьд хөдөлмөрийнхөө байдлаар шинээр бүтээгдэх зүйлсийнх нь өртөгт шингэнэ, тэгхээр хүмүүсийн шинээр бий болох бүтээгдэхүүндээ хэр зэрэг хөдөлмөр зарцуулснаас шалтгаалж өртөг нь тодорхойлогдоно. Тэгвэл хөдөлмөрийг хэрхэн хэмжих вэ гэсэн асуулт урган гарах нь. Аливаа хөдөлмөрийг цаг хугацаагаар хэмжинэ гэсэн хариултыг өгч болно. Эртний хүмүүсийн харилцан солилцож байсан бүтээгдэхүүнүүд хоорондоо өртөг нь тэнцэж байж л солигдож байсан байх нь. Тэгэхээр энэ үеийн мөнгийн юу орлож байсан вэ? Тэхээр бүтээгдэхүүн гэсэн хариулт гарч ирж байна. Тийм учираас мөнгөний гарал үүсэл нь  хүмүүсийн хооронд арилжаалагдаж байсан юмс зүйлийн өртөг болон тэдгээр өртгийг бүтээгч хүмүүсийн хөдөлмөртэй холбоотой.

Мөнгөний хөгжил: мөнгөний хувьд өнөөгийн хүрээнд байгаа нөхцөл байдал нь түүний эцсийн туйлын үе шат нь арай биш болов уу.

Барааны өртгийн тэнвэржилт нь мөнгөний хөгжилд шууд нөлөөлсөн гэж үздэг. Мөнгө нийгмийн хөдөлмөрийн анхны том хуваарилалт явагдсан нь хүн төрлөхтөний түүхэнд томоохон нэн чухал үйл явдлуудын нэг нь болсон аж нийгмийн хөдөлмөрийн анхны тэр том хуваарилалтын үр дүнд малчин овог бусад овог аймгуудаасаа салж тусгаарлагдан нийгмийн бие даасан давхрага болсон. Тэд малыг гэршүүлэн маллах арга замаар түүнийгээ барааны солилцооны гох хэрэгсэл болгон ашигласан. Тэр үеийн хүмүүсийн бараа соилцооны гол мөнгөн хэрэгсэл нь мал байсан гэж үздэг. Хүмүүс малыг харьцангуй бага зардлаар өсгөн үржүүлж байсан тул барааны солилцоонд ашиглах сонирхол нь их байсан байна. Цаашдаа нийгмийн хөгжлийн дагуу хүмүүсийн хийж байсан арилжаа нь байнгын шинж чанартай болж хувирснаар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчдийн тодорхой хэсэг нь өөрсдийнхөө бараг бүх бараагаар  арилжаалж байх нөхцөл бүрдсэн бололтой. Өөрөөр хэлбэл нийгмийн хөдөлмөрийн хувиарлалтын  гүнзгийрэлт, бараа үйлдвэрлэлийн өсөлт, арилжаа, наймааны хөгжилт нь бусад бүх төрлийн барааны өртгийн түгээмэл тэнцүүлэгч нь тухайн нутаг оронд болж чадхаар өвөрмөц онцгой төрийн бараа болох мөнгө үүсэх нөхцлийг бүрдүүлжээ.

Мөнгө бий болоогүй байх үед барааг бараагаар сольж байсан тэр үед дараах бэрхшээлүүд тохиолддог байсан байна.

1.      Төрл бүрийн бараа харилцан солилцож байх үед хоёр талын хүсэл сонирхол нь тэр бүр нийцэхгүй байх

2.      Солилцогдож буй барааны ханшийг тодорхойлоход төвөгтэй байх

3.      Зарим нэр төрлийн барааг агуулж хадгалахад чанар, өнгө үзэмж, хэрэглэх хугацаа алдах зэрэг төвөгтэй байдлууд их үүсдэг байсан байна.

Иймд бүх бараагаар ямарч үед төвөггүй солигдох боломжтой, авч явахад авсаархан хэрэглэхэд зохимжтой байдлыг бий болгох шаардлагын улмаас мөнгө бий болсон байна.

Мөнгө гэлэг нь хоорондоо солигдогч алидаа юмс, зүйлсийн өртөгийн тэнцвэржүүлэлтийн  төгс хэлбэр, өртөгийн тэнцүүжил байх байр суурийг баттай эзэлсэн хэрэгцээний өртөг бүхий онцгой төрлийн бараа юм.

Мөнгө онцгой төрлийн бараа болох учир тэрээр аливаа барааны өртгийн түгээмэл хэлбэрийн тэнцвэржүүлэлтийн үүргийг гүйцэтгэн бусад бүх бараагаар ямарч саадгүй солилцогдож байх болсон байна.

Татварын өртгийн түгээмэл хэлбэр нь нийгмийн хөдөлмөрийн хоёрдогч том хуваарилалт явагдаж, газар тариалангийн үйлдвэрлэлээс гар урлагын салбар тусгаарлагдаж салсантай холбоотой үүсчээ.

Нийгмийн хөдөлмөрийн хоёрдогч хуваарилалт нь барааны өртгийн тэнцүүлэлтийг болвсронгуй болгож сайжруулахад нөлөөлжээ. Нийгмийн хөдөлмөрийн хураарилалт нь төмөрлөгийн зүйлс төмөр, туглаг, алт, мөнгөзэрэг барааны өртгийн тэнцүүжилтийн үүргийг гүйцэтгэхэд хүчтэй нөлөөлөх болжээ. Тэгэхдээ төрлөгийн зүйлсээс алт, мөнгө  л барааны өртгийн тэнцүүжилтийн үүргийг гол төлөв гүйцэтгэх болсон түүхтэй.

Алт, мөнгө нь барааны өртгийн тэнцүүжилтийн үүргийг гүйцэтгэх үед илэрдэг үндсэн шинж чанар нь:

1.      Алт, мөнгө бол авсаархан овор хэмжээ нь бага, өртөг нь өндөр

2.      Алт, мөнгө бол ямар нэгэн гадны нөлөөнд тэр бүр автагдахгүй, иэлдэж хувираад байхгүй

3.      Хадгалж хэрэглэхэд тохромжтой байх зэрэг болно.

Алт мөнгөний дээр үндсэн шинж чанар нь тэдгээрийг онцгой төрлийн тухайлбал мөнгөн бараа хэмэн ойлгож байхад хүргэсний зэрэгцээ барааны өртгийн солилцоо хийгдэх хамгийн боловсронгуй зүйл болох мөнгөн бараан дээр суурилсан мөнгөн өртгийн хэлбэр бий болсон байна. Хүн төрлөхтний түүхэн дэх үйлдвэрлэлийн хөгжлийг дагаж барааны өртгийн мөнгөн хэлбэрт мэдэгдхүйц өөрчлөлт гарагсаар  иржээ. Тухайлбал эрдэмтэд судлаачдын олонхи нь хүмүүс алтыг төлбөрийн хэрэгсэл болгон XIX зуунд нилээд өргөн хүрээтэй хэрэглэж байсныг нь алтны зэврэхгүй, өнгө чанараа алдахгүй, хялбархан хуваагах, байгальд ховорхон тохиолддог зэрэг физик шинж чанартай нь уялдаа холбоотойгоор авч үздэг байжээ. Тэгэхдээ алт нь мөнгөний үүргийг гүйцэтгэн олон улсын төлбөр тооцоонд хэрэглэгдэх явдал XX зууны далаад оны дунд үеэс албан ёсоор зогсоогдсон боловч тэрээр төлбөрийн чухал хэрэгслийн шинж чанартай өвөрмөц барааны байдлаар олон улсын практикт өнөөгийн нөхцөлд ч ашиглагдан ач холбогдлоо хадгалсаар байгаа билээ.

Цаасан мөнгө

Алт төлбөрийн хэрэгсэл бож гүйлгээнд хэрэглэгдэх болсон явдал нийгмийн хөгжлийн явцад урт удаан хугацааны туршид аажмаар хумигдсаны улмасс түүнтэй эн зэрэгцэх байдлаар цаасан мөнгө үүсэн гүйлгээнд хэрэглэгдэх болж үйлчлэх хүрээ нь өргөжин тэлж өнөө үед дэлхий даяар ашиглаж байна. Цаасан мөнгө үүссэн шалтгаан нь:

·         Гүйлгээнд хэрэглэж байсан зоосон мөнгө тасралтгүй ашиглалтын лумаас элэгдэж хорогдох, гэмтэж муудах болсонтоы холбоотой гэж үздэг. Алт мөнгөн зоосыг гүйлгээнд хэрэглэж байх үед олон хаан ноёд янз бүрийг хэргэмтэн, эрхтэн дархтан баячууд өөрсдийн элдэв төрлийн хэлбэр дүс бүхий алт мөнгөн зоосийг цутгуула гүйлгээнд гаргаж байсан нь тэдгээр гаргаж буй хүмүүсийн зармийнх нь зохисгүй үйлдлийн улмаас зоосны орц багсах, чанар нь муудах зэрэг үйлдлүүд олноор гарч ирж байсан байна.

·         Бараа ажил үйлчилгээ солилцоонд хоёр талаас гадна гуравдагч тал оролцох болсон энэ нь банк ба банкууд нь өөр өөрөсдийн цаасан мөнгүүдийг гүйлгээнд гаргах болсон. Тэр мөнгөн дэвсгэртүүд нь алтаар солигддог байсан ба дэлхийн I даын эхэлсний уршгаар хамгийн анх орос оронд 1914 онд алтаар солих явдалыг зогсоосон  байна.

·         Бараа бүтээглэхүүн борлуулах буюу ажил үйлчилгээ үзүүлэх нь зээлийн буюу дара тооцоогоор явагддаг болсноор арилжааны  вексель үүсэж бий болсон. Арилжааны вексель гэдэг нь тодорхой хугацааны дараа авхаар тохиролцсон өрийн бичиг юм.

Монгол Улсын хувьд 1921 онд ялсан Ардын хувьсгалын эхний жилүүдэд тухайлбар 1924 онд манай анхны мөнгөн дэвсгэртүүд гарсан. 1 2 3 5 10 25 50 100-н дэвгэртүүд мөн 900 сорьцын 18 грамм жинтэй Нэг төгрөг хэмээн нэрийдсэн цалин цагаан мөнгөн зоосыг 1 2 5 10 15 20-н зоосон мөнгөн нийт 200 100 төгрөгөөр гүйлгээнд гаргаж байжээ. Манай улсын мөнгөн тэмдэгт нь төрийн сүлдний өөрчлөлтийн улмаас 4 удаа шнэчлэгдэж байна. Төв банк мөнгө гүйлгээнпд гаргах онцгой эрхийг эдэлдэг.    

 Монголын мөнгөний түүх
Монгол туургатан Хүннү,Түрэг,Уйгар гүрний үеэс зоосон мөнгө цутгаж арилжаа наймаанд хэрэглэж байсан баримтууд олон бий.Чингэс хаан Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулж Сүхэс нэртэй алт,мөнгөн зоос цутгуулж улмаар 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэжээ .Энэ нь Монголын нэгдсэн эзэнт гүрнийг улс төр,эдийн засаг,соёлыг зангидан барьж нэгэн удирдлагад захирахдаа таваар мөнгөний харилцааг ухаалгаар ашиглаж байсныг харуулж байна. 
Монгол туургатан 1236 онд төрөл бүрийн хэлбэр,хэмжээ,жинтэй мөнгийг нэгтгэн ижил хэмжээ,жинтэй зоос цутган гаргах “Мөнгөний шинэтгэл” хийж байжээ.Цаасан тэмдэгт,зоосон мөнгө их хэмжээгээр гүйлгээнд гарган 1253 онд Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс нэртэй мөнгөн гүйлгээ эрхэлсэн байгууллага буюу одоогийнхоор банк байгуулан ажиллуулж байсан.Тэр үеийн зоосон мөнгө нь эхэн үедээ тодорхой тоо хэмжээ загаагүй төдтийн дэвсгэрт гэж ялгадаггүй байсан.
Хубилай хааны үед
1260 онд Монголын гүрний нийслэл Хар Хоринд “Мөнгө тушаах банк” байгуулж,улмаар аравт,хорьт,зуут,мянгатын дэвсгэрт бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулан 1282 онд олон замд (худалдааны төв газруудад) тэгшитгэх банк нэртэй салбаруудыг байгуулан ажилуулж байжээ . Мөнгөний гүйлгээ эрчимтэй хөгжиж 1280 банк нэртэй салбаруудыг байгуулан ажилуулж байжээ.
Мөнгөний гүйлгээ эрчимтэй хөгжиж 1280-аад онд цаасан мөнгөний шинэтгэл хийж, 1327 онд хуучирсан цаасан мөнгийг шатааж устгах газартай болгон устгалын ажилд түшмэл гэрчээр оролцдог журам тогтоож байжээ.Монголын эзэнт гүрний хаанчлалын үед 100 гаруй удаа алт мөнгөн болон металл зоос,цаасан тэмдэгтүүдийг гүйлгээнд гарган хэрэглэж байв. 

 

Бичлэгийн тоо : 0 | Дэлгэцэнд : 1-0